"Mongolia Open" 2017 олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57,65,74,96 кг жингийн барилдаанууд болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн 65 кг барилдаанууд үнэхээр сонирхолтой  болж өнгөрлөө. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65 кг жинд барилдсан "Женко" клубын тамирчин спортын мастер Г.Чойгажид хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр эхний барилдаан дээрээ БНХАУ-ын тамирчин Хасбаганатай барилдаж 3:0 оноогоор хожсон юм. Улмаар дараагийн барилдаанд ОХУ-ын тамирчин жингийнхээ аварга бөх  Семен Терешенкод хожигдсон юм. Дагах барилдаанд Х.Шинэбилэгийг оноогоор ялж, хүрэл медалийн төлөө барилдаанд С.Билгүүнийг 10:5 гэсэн оноогоор хожсоноороо хүрэл медалийн эзэн болсон юм.

undefined

Дашрамд дурьдахад Ганболдын Чойгажид нь, 2014 оны Өсвөр Үеийн Азын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж тасраад байсан  сонгомол бөхийн буухиаг дахин үргэлжлүүлсэн гэж бөх сонирхогчид мэргэжилтэнгүүд ярьдаг билээ.Тэгвэл  тэрээр анх удаагаа  "Mongolia Open" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.


Холбоотой мэдээлэл
Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Эрхэм хүндэт бөх сонирхогчид  үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд болон чөлөөт бөхөөр шимтэн хичээллэж явсан тамирчид та бүхэндээ дэлхийн бөхийн өдрийн мэндийг "Женко" чөлөөт бөхийн клубээс хүргэхэд тун таатай байна.

Эхлэл бүхний эзэн МУ-ын дархан аварга  Жигжидийн Мөнхбат

Эхлэл бүхний эзэн МУ-ын дархан аварга Жигжидийн Мөнхбат

2017 онд Монгол улсын чөлөөт бөхийн спортоор дэлхийн аварга шалагаруулах тэмцээнээс анхны медалийг эх орондоо авчирсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд та бүхэндээ анхны медалийн эзэн болох МУ-ын дархан аварга хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат хэмээх энэ гайхалтай эрхэмийн  амжилтын амьдарлын талаар товчхон танилцуулах гэсэн юм.

Иран улсын эрэгтэй баг тамирчид аваргаллаа.

Иран улсын эрэгтэй баг тамирчид аваргаллаа.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид боллоо. Сүүлийн хоёр өдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, Монгол, Энэтхэг, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Иран, Катар, Тайланд, Тайвань, Камбож, Шри-Ланка, Казахстан, Тажикистан, Туркенистан, Киргизстан, Узбекистан гэсэн 17 орны 99 тамирчин найман жинд өрсөлдөв. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал