Чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-14-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Делид  болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид маргааш буюу 5 сарын 10 ний өдөр явна.

Женко клубын тамирчин Спортын мастер Ганболдын Төрболд 74 кг жинд 2017 оны Насанд хүрэгчидийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглохоор болсон  юм. Тэрээр 2014 оны Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан, мөн 2016,2017 оны Насанд хүрэгчидийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай юм.

undefined

 Манай улсын баг тамирчидыг дурьдвал:

 Эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ З.Занабазар, 61 кг-д Т.Тулга (хоёул Арслан), 65 кг-д спортын мастер Б.Наранболд (Мегастарс), 70 кг-д Д.Хатанбаатар (Арслан), 74 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Мегастарс), 97 кг-д спортын мастер Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч), эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Мегастарс), 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (бүгд Хилчин) нар зодоглоно. Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор хүч үзэх юм. Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн албаны дарга, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Баатар нар ажиллана.


Холбоотой мэдээлэл
НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДААНД ЯКУТУУД 6:2-ООР ДАВАМГАЙЛЖЭЭ

НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДААНД ЯКУТУУД 6:2-ООР ДАВАМГАЙЛЖЭЭ

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ. Тэгвэл хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг өнөөдөр эрэгтэйчүүдийн найман жинд зохион байгуулж, талбайн эзэд 6:2-оор давамгайллаа. Манай улсаас хоёр ялалтыг хүнд жинд байгуулсан юм. Тодруулбал, 97 кг-д өнгөрсөн жилийн Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга Б.Одсүрэн Никита Валеевийг 10:4-өөр, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл Ион Болтуновыг 9:0-ээр тус тус ялжээ. Харин өнгөрсөн жилийн Коркиний нэрэмжит тэмцээний хүрэл медальт ОУХМ Т.Тулга эзэн орны Константин Власовт 2:4-өөр, үлдсэн нь өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан байна.

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал