ЗХУ-ын баатар Дарма Жанаевич Жанаевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн ОХУ-ын Буриад улсын Кижинга районд тавдугаар сарын 8 наас 9 ний өдрүүдэд  болж өнгөрлөө. Аугаа эх орны дайны 72 жилийн ойд зориулагдсан тэмцээнд “Алдар” спорт хороо, “Женко”, “Их шавь”, Баянхонгор аймгийн “Эрхэс” клуб, Чингэлтэй, Налайх, Багануур дүүрэг, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Дархан Уул аймгийн “Мегастарс” клуб, Шарын гол сумын 220 гаруй өсвөрийн тамирчид оролцов. Манай улс энэ жилийн өсвөр үеийн УАШТ-ий медальтнууд болон шагналт байрт орсон тамирчдаар багаа бүрдүүлсэн бөгөөд ОХУ-ын Якут, Казань, Улаан-Үд, Агийн буриад, Эрхүүгийн нийт 500 гаруй тамирчин хөвгүүдийн 15, охидын 10 жинд өрсөлдсөн юм. 

Женко клубээс нийт 10 тамирчин оролцсоноос 7 тамирчин медаль  хүртэж нэг тамирчин 5 байр эзэлсэн, амжилттай эх орондоо буцаж ирлээ. Медаль авсан тамирчидаас Женко клубын тамирчид болох М.Мөнхгэрэл , Маралгэрэл, Б.Эрдэнэсувд нар нь нэг жинд оролцож гурвуулаа медаль хүртэв. Нийт 3 аварга, 2 дэд аварга, 2 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.  60 кг барилдсан Д.Түмэнхүслэн өрсөлдөгчидөө юм болголгүй төвөггүй хожиж аваргын алтан медалийг өвөртлөв. Мөн энэ дашрамд дуулгахад тэмцээнд явахад гүн туслалцаа үзүүлсэн Женко группын  Талх чихэр ХК, Мах Импекс ХК компаний хамт олонд талархсанаа илэрхийлье. 

 Женко клубын медаль хүртсэн тамирчид:

Охидын жинд:

32 кг Д:Отгонням (Женко) - хүрэл

43 кг: Д.Отгонжаргал (Женко) - алт

50 кг:

М.Мөнхгэрэл (Женко) - алт

Б.Маралгэрэл (Женко) - мөнгө

Б.Эрдэнэсувд (Женко) - хүрэл

+ 60 кг:

Д.Түмэнхүслэн (Женко) - алт

 Б.Оюунгэрэл (Женко) - хүрэл

undefined


Холбоотой мэдээлэл
Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээнээс "Женко" клубын тамирчин Батчулууны Баасанням мөнгөн медаль хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

Энэ удаад та бүхэндээ чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсаас анхлан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хошой аварга болж, Дэлхийн бөхийн холбоонд "Ойдов" хэмээх мэхийг бүртгүүлсэн хүн бол яах аргаггүй МУГТ,Хөдөлмөрийн баатар ,ХХ-р зууны манлай бөх  Зэвэгийн Ойдовийн билээ тэгвэл та бүхэндээ энэ хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

1972 оны ХБНГУ-ын Мюнхен зохион байгуулагдсан зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны ЗХУ-ын Минскт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний аварга,1971,1974 оны ДАШТ-ний мөнгөн медальт МУ-ын дархан аварга Монгол болон Орос улсын гавьяат тамирчин 20-р зууны манлай бөх  хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал