“Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, Европын анхдугаар наадмын болон Европын аварга Азербайжаны бөх Тогрул Асгаров өөр улсын нэрийн өмнөөс барилдаж магадгүй болоод байна. Чөлөөт бөхийн төрлөөр Азербайжан улсын хоёр дахь олимпийн аварга 25 настай Асгаров Туркменистаны нэрийн өмнөөс барилдах боломжийг судалж байгаа гэнэ. Иргэншилээ солих болсон гол шалтгаан нь түүний дасгалжуулагч Эльман Аскеров нарт санхүүгийн хүндрэл учраад байна. Тодруулбал, тэд сүүлийн нэг жилийн хугацаанд улсаасаа цалин, урамшуулал хүртээгүйгээс зогсохгүй мэс засалд орохдоо төлбөрөө хувиасаа гаргасан юм. Асгаров хориотой бэлдмэл хэрэглэсний улмаас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл барилдах эрхээ хасуулсан. Хэрэв Туркменистаны нэрийн өмнөөс барилдахаар шийдвэл 10 сар хүлээх хэрэг гарах нь.

undefined


Холбоотой мэдээлэл
Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээнээс "Женко" клубын тамирчин Батчулууны Баасанням мөнгөн медаль хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

Энэ удаад та бүхэндээ чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсаас анхлан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хошой аварга болж, Дэлхийн бөхийн холбоонд "Ойдов" хэмээх мэхийг бүртгүүлсэн хүн бол яах аргаггүй МУГТ,Хөдөлмөрийн баатар ,ХХ-р зууны манлай бөх  Зэвэгийн Ойдовийн билээ тэгвэл та бүхэндээ энэ хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

1972 оны ХБНГУ-ын Мюнхен зохион байгуулагдсан зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны ЗХУ-ын Минскт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний аварга,1971,1974 оны ДАШТ-ний мөнгөн медальт МУ-ын дархан аварга Монгол болон Орос улсын гавьяат тамирчин 20-р зууны манлай бөх  хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал