Хүн төрлөхтний эв нэгдэлийн бэлгэ тэмдэг гэгддэг "Олимпийн" наадам 2020 онд Арлын Япон орны "Токио" хотод болох юм. Тэгвэл "NHK"   телвизийн спортын суваг  болох "BН1" энэ удаа олимпт оролцох спортын төрөл болон тус спортоор хичээллэдэг баг тамирчдын тухай нэвтрүүлэг  улс орон бүрээр бэлдэж байгаа юм. Энэ удаад Монгол улсад тэр тусмаа чөлөөт бөхийн  "Женко" чөлөөт бөхийн клубт ирж нэг өдрийн бэлтгэлтэй  танилцаж, бэлтгэлийн талаар тун  сонирхолтой нэвтрүүлэг хийлээ.  Японы алдарт бөх Олимпийн 3 алт 1 мөнгөн медальт , Дэлхийн 13, Азийн Наадмын 4 удаагийн аварга домогт  Саори Ёшида (Saori Yoshida)-гийн "Лондон 2012" зуны олимпийн наадмаар  аваргын төлөө барилдаж буй бичлэгийг бид бүхэнд сонирхуулж үзүүлсэн юм.Тус нэвтрүүлэг нь "Токио 2020"  Олимпийн наадамд  оролцох ирээдүйн баг тамирчид хэрхэн бэлтгэлээ хийж хэрхэн аварга болхын төлөө тэмцдэг талаар харуулхыг зорьж байгаа юм. Улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлогоор бэлтгэлээ хийдэг учир ийнхүү танилцаж явж байгаа аж. Магадгүй энэ нэвтрүүлэгт оролцож байгаа та нарын дундаас 2020 оны олимпийн аварга магадгүй төрж болох  юм хэмээн "ВН1" телвизийн хөтлөгч хэлсэн юм.

    undefined

 

                                          


Холбоотой мэдээлэл
НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДААНД ЯКУТУУД 6:2-ООР ДАВАМГАЙЛЖЭЭ

НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДААНД ЯКУТУУД 6:2-ООР ДАВАМГАЙЛЖЭЭ

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ. Тэгвэл хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг өнөөдөр эрэгтэйчүүдийн найман жинд зохион байгуулж, талбайн эзэд 6:2-оор давамгайллаа. Манай улсаас хоёр ялалтыг хүнд жинд байгуулсан юм. Тодруулбал, 97 кг-д өнгөрсөн жилийн Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга Б.Одсүрэн Никита Валеевийг 10:4-өөр, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл Ион Болтуновыг 9:0-ээр тус тус ялжээ. Харин өнгөрсөн жилийн Коркиний нэрэмжит тэмцээний хүрэл медальт ОУХМ Т.Тулга эзэн орны Константин Власовт 2:4-өөр, үлдсэн нь өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан байна.

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал