Монгол улсын Ардын багш,гавьяат тамирчин 1968 онд  Мехико хотод зохион байгуулагдсан зуны ХlХ  олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд 52 кг жинд төрийн далбаагаа Монгол улсаас хамгийн түрүүнд мандуулж байсан тамирчин бол Чимэдбазарын Дамдиншарав билээ. Ингээд та бүхэндээ түүний амьдралын замналыг хүргэхийг зорьлоо.

 Бага нас

Тэрээр 1945 оны 3 сарын 21 ний өдөр Өвөрхангай аймгийн гучин ус суманд төржөө. Эцэг эхээс наймуулаа бөгөөд дөрвөн хүү, дөрвөн охинтой өргөн дэлгэр айлын хүүхэд юм. Айлын эрэгтэй хүүхдүүд болсон хойно л дээл,гутлаа ханзартал барилдаж өссөн гэдэг. Түүний ах спортын мастер Ч.Батдорж яггүй сайн барилддаг байсан бөгөөд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3,4 медаль бий. Тэрээр дараагийнх нь бөгөөд анх удаагаа дэлхийн нийтэд Монгол улсын төрийн далбааг мандуулсан анхны тамирчин юм. Түүний дүү бол олимпийн анхны алтан медалыг авчирсан Монгол улсын гавьяат тамирчин хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын багш Ардын багш гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох,хамгийн бага дүү нь Ч.Гэндэнжав гэж бий. Тэрээр хоёр талаасаа бөхийн удамтай айлын хүүхэд юм. Түүний аавын дүү аймгийн арслан цолтой Цагаанхоовон гэж 1940 оны үед барилдаж байсан хүн байдаг бол,ээжийнх нь талд Гончигийн Даваажал гэдэг аймгийн заан цолтой хүн байдаг аж.Бага наснаасаа л адуу малтай ноцолдож бусад хүүхдийн адилаар өссөн байна. Гучин ус сумандаа 7 р ангиа төгсөөд 1961 онд хотод орж ирж Худалдааны техникумд орсон байна.Гэрээсээ гарахдаа ямар ч байсан аав ээжийгээ хоолонд хүргэнэ хүн болно хэмээн гарсан гэж хүмүүс хуучилж ярьдаг.  Монгол улсад чөлөөт бөх үүсэж секц,дугуйлан бий болж улмаар гавьяат багш Цэрэндагвын шавь болж эх спортод хөл тавьсан түүхтэй. Сайд нарын зөвлөлөөр 1963 онд улсын шигшээ багыг байгуулж Дэлхйин аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн хороонд нэгдсэн байна. Үүний дараа 1964 онд Токиогийн олимпт анх удаагаа оролцож,улмаар 1968 онд болсон Мехикогийн олимпид хүрэл медаль хүртэж алтан соёмбот төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулж чадсан юм.

Дурсамжаас:

Монгол улс НҮБ-д элсээд дөнгөж хоёрхон жил болчихсон байсан. 1968 оны олимпоос Ж.Мөнхбат мөнгө аваад, бидний гурван бөх хүрэл медаль авсан. 1972 онд Мюнхенд болсон олимпод ороход л за нөхөд минь бид мөнгийг нь авлаа, хүрлийг нь авлаа. Одоо заавал алтан медаль авна шүү гэж зорилго тавигдсан. Артаг маань бурхан болчихсон. Амьд сэрүүн байгаа улсууд нь бүгд л авдаг цол юмнуудаа авцгаасан. Хамгийн эхлээд би медаль аваад ороод ирэхэд нөгөө гурав маань байдгаараа барайчихсан, тонгойгоод сууцгаачихсан, надтай үгийн солиогүй, анхаарах сөгөөгүй амьтад сууж байсан. Сэтгэл зүйн хувьд бид их хэцүү байсан л даа. Тэгснээ гэнэт намайг анзаарсан. Намайг медаль авчихлаа гэнгүүт манай Мөөёө хана шаагаад босоод ирсэн. За, тэгвэл бүгдээрээ одоо гараад алаад өгнөө. Ямар ч байсан чи анхны медалийг авчихлаа шүү дээ гээд л бөөн хөөр болцгоосон. Тийм үед хүн хар толгойгоо бодохгүй шүү дээ. Эх орноо л бодно. Яанаа, бид медальд хүрч чадахгүй буцвал яах вэ гэсэн айдас. Тэр дарамт нь миний амжилтаар алга болж, нөхөд маань хүч чадлаар зангирах агшныг харах л надад хамгийн сайхан байсан” гэжээ. Олимпын тэнгэрт хамгийн анхны удаа төрийн маань далбаа тэнд намирсан. Маргааш нь Мехикод дөрвүүлээ гудамжаар алхаж явахад бусад орны тамирчид та нар аль монголынх юм бэ. Хятадын уу, эсвэл Оросын уу гэж асууцгааж байсан. Бид нар чинь омогшчихсон. Чингисийн монгол оо л гэж хариулцгааж байсан Олимпийн медалийн болзол хангачихаад яг тэр агшиндаа бол би баярлаж мэдэхгүй байсан хэмээн түүхэн амжилтын эзэн маань даруухан өгүүлсэн байна. 

1962 оноос 1972 оныг хүртэл барилдаж тамирчиныхаа замналыг дуусгаж Зэвсэгт хүчний Алдар спорт хороонд дасгалжуулагчийн ажлыг эхлүүлсэн аж. Түүнйи шавь нар гэж 100 гаруй тамирчид байдаг бөгөөд ,тив,дэлхий,олимпийн медальтай  тамирчид хүртэл бий. 

undefined


Холбоотой мэдээлэл
Гурван алтан медаль хүртлээ

Гурван алтан медаль хүртлээ

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе,залуучуудын ангиллаар зохиогдсон “Олимпийн одод” тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж өнгөрлөө.Залуучууд ,өсвөр үеийн төрлөөр тус тус зохиогдсон энэхүү тэмцээнд "Женко" клубын тамирчид тав дахь удаагаа оролцлоо.

Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал