Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээн 07 сарын 27-ний өдөр Улаан-Үд хотод болж өнгөрлөө. Будаевын 60 насны түүхт ойд зориулсан 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казахстан, ОХУ-ын Буриад, Забайкаль, Якут, Тува, Дагестан, Кабардино-Балкар, Ставрополь, Кемерово, Красноярск, Хакас, Эрхүү, Нобисибирскийн 112 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Манай улсаас ОУХМ Ц.Гантөгс, Г.Амархүү нарын удирдлага дор 20 гаруй тамирчин зодоглосноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Женко клубын тамирчин Б.Баасаннямын хувьд гурван барилдаан хийж ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Аваргын төлөө барилдаанд ОХУ, Красноярскын Усман Шахгариевтай барилдаж хожигдсон юм. Б.Баасанням нь 2014 оны ОУ-ын хүүхдийн их наадмаас мөнгөн медаль, 2015 оны Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,"ASASHORYU  CUP" олон улсын тэмцээнээс хүрэл  медаль тус тус хүртэж байсан юм. Мөн тэрээр энэ жилийн НХУАШТ(Насанд хүрэгчидийн улсын аварга шалгаруулах) тэмцээнэээр саяхан гавьяат тамирчин болсон Б.Номинтой энэ тэнцүүхэн барилдаж туршлага дутагтаж хожигдсон юм. Чөлөөт бөх сонирхогчидын анхааралд хэдийнээ ороод амжсан хүү ийнхүү "Борис Будаевын" нэрэмжит тэмцээнээс анхны медалиа зүүлээ.


Холбоотой мэдээлэл
Гурван алтан медаль хүртлээ

Гурван алтан медаль хүртлээ

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе,залуучуудын ангиллаар зохиогдсон “Олимпийн одод” тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж өнгөрлөө.Залуучууд ,өсвөр үеийн төрлөөр тус тус зохиогдсон энэхүү тэмцээнд "Женко" клубын тамирчид тав дахь удаагаа оролцлоо.

Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал