Молекул хэмээх ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Базаррагчаагийн Жамсран агсан

Бага нас ажил амьдрал:

ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Базаррагчаагийн Жамсран агсаны талаарх мэдээллийг хүргэж байна.

1949 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрж 1967 онд дунд сургуулиа төгссөн байна. Дараагаар Улаанбаатар хотод ирж  1974 онд МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль төгссөн. 1967-1978 онуудад залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж ,мөн1978-1981 онуудад Орхон аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын албыг хашиж 1981 оноос Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байв.

Чөлөөт бөхтэй холбогдсон түүх, амжилт:

1963 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1967-1978 онуудад улсын шигшээ багийн тамирчин. Бүх ард түмний спартакиадаас алт, Монгол улсын чөлөөт бөхийн УАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль авч байжээ. 1969 онд спортын мастер, 1981 онд олон улсын хэмжээний мастер, 1976 онд улсын шүүгч цол хүртэж 1971 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод болсон Зуны олимпийн наадамд оролцохдоо багийн тугч байжээ. ДАШТ-нд 2 удаа үүнд 1969 онд Аргентин улсын Мар-де-Плат хотод болсон ДАШТ-нд IҮ байр эзэлж 1971 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт чехословакийн бөх П.Синчикийг 2 минут 31 секундэд, хоёрдугаар тойрогт израилийн бөх А.Сасарийг 7 минут 11 секундэд цэвэр ялж гуравдугаар тойрогт ираны бөх Ибрагим Жавадид 0:13 онооны харьцаагаар хожигдож дөрөвдүгээр тойрогт туркийн бөх М.Сеферийг 7:0 онооны харьцаагаар өвдөг шоройдуулж тавдугаар тойрогт болгарын бөх О.Николевтэй 4:4 оноогоор тэнцэн мөнгөн медаль хүртжээ. 1975 онд Беларусь улсын Минск хотод болсон ДАШТ-нд сонгомол бөхийн дасгалжуулагчаар оролцож байжээ. “Интернациональ” тэмцээнээс 1972 онд хүрэл, Гүрж улсын Тбилис хотод болдог олон улсын тэмцээнээс 1969 онд хүрэл, социалист орны залуучуудын “Нөхөрлөл” тэмцээнээс 1970 онд Унгар улсын Тото хотод хүрэл, Найрамдалт армиудын аварга шалгаруулах тэмцээнээс 1971 онд мөнгөн медаль хүртсэн юм.


Холбоотой мэдээлэл

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээнээр "Женко" клубын баг тамирчидын зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

  Спортын мастер,Тэргүүлэх багш БТСТ ажилтан А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ын Олон хотын нээлттэй тэмцээнд "Женко" клуб багаараа түрүүллээ.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал