2017 оны Залуучуудын ДАШТ-нд Монголын улсын баг тамирчид 3 хүрэл медаль хүртэв.

2017 оны чөлөөт бөхийн Залуучуудын ДАШ тэмцээн өнгөрөгч 8 сарын 1-нээс 5-ний өдрүүдэд Финляндын Тампере хотод болж өнгөрлөө. Монгол улсын баг тамирчидын хувьд энэ жил  3 хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирхээр боллоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66 кг-д Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх), 51 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 63 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 67 кг-д Э.Даваанасан (Алдар), 72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) гэсэн 10 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатараар ахлуулсан (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс), олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт энэ жилийн Залуучуудын ДАШТ-нд оролцсон юм.

Эрэгтэй Эхний өдөр:

Эхний өдөр Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар) нар зодоглосон юм.60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт орсон юм. Эрэгтэйчүүдийн 50-кг жинд Н.Насанбуянгийн хувьд эхний барилдаандаа  Туркийн Явуз Фатих Сентуркэдтэй таарч цэвэр ялж,дараагийн барилдаандаа ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Ингэснээр түүнийг ялсан  Армений бөх аваргын төлөө барилдах болсоноор тэрээр дагах болсон юм. Дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор ялж, хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсанаар Темпере 2017-оос хүртсэн анхны хүрэл медалийн эзэн болсон юм.

Хоёр дахь өдөр:

Дараагийн өдөр 66 кг-д Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга) нар зодоглосноос.120 кг жинд барилдсан Д.Эрдэнэтулга эхний тойрогт Молдавын Саман Жабраиловыг 4:3-аар, 1/4 шигшээд Армений Ховханнес Магакяныг 5:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд Ираны Рахим Хасанзадехэд 1:3-гаар ялагдсан юм,хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Фейкаллах Актурктэй барилдаж ялагдсанаар 5-р байрт орсон юм.66-кг жинд Э.Тэмүүлэнгийн хувьд  тэгшитгэлийн барилдаанд   Беларусийн Александр Куриштаг 13:2-оор ялж,1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч дараагийн барилдаандаа  АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор ялагдсан юм. Түүнийг ялсан АНУ-ын Райан Эндрью Декинд аваргын төлөө гарч ирсэнээр дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд Украины Александр Рыбалког 13:2-оор ялж,хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тайжуны Азийн АШТ-д ялагдаж байсан Ираны Амирхоссейн Али Хоссейнитэй даагаа нэхэж 6:4-өөр ялснаар 2 дахь хүрэл медалийн эзэн болсон юм.

Эмэгтэй эхний өдөр:

Эмэгтэйчүүдийн эхний өдөр 44 кг-д барилдсан өсвөр үе, залуучуудын улсын аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн залуучуудын ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Анжелика Федоровад, 67 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Румыний Александра Николетад тус бүр цэвэр ялагдсан юм.  51-кг жинд барилдсан Б.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр 1/8 шигшээд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, 1/4  барилдаанд  Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялсан ч хагас шигшээ буюу 2/1  зооны аваргын төлөө барилдаанд өсвөр үе, залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд  энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын 17 настай охин Камерон Жайлен Геринтэй хийж, нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирхаар болсон юм.

Эмэгтэйчүүдийн сүүлийн өдөр:

ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ын жингийн хэсгийн барилдаан болж өндөрлөсөн юм. Манай улсаас гурван бөх  зодоглосон ч бүгд медаль хүртэлгүй тэмцээнээ дуусгасан юм.
55 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Бат-Очирын Болортуяа эхний барилдаандаа  өсвөр үеийн дэлхийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга Украины Алёна Кремзерт 8:19-өөр ялагдсан. Украины бөх хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Японы 18 настай Саэ Нанод оноогоор цэвэр ялагдснаар Б.Болортуяад дагаж барилдах боломжгүй болсон юм. 
63 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа эхний тойрогт 2014 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 2017 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт, Болгарын Юлиана Яневад 5:6-гаар ялагдсан.72 кг-д залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Ерофей Хабаров”-ын ОУТ-ий аварга “Арслан” клубийн тамирчин ОУХМ Бямбадоржийн Цэцэгбаяр 1/8 шигшээд Беларусийн Анастасья Зимианковад 1:6-гаар ялагдсан. Беларусь бүсгүй шөвгийн наймд ОХУ-ын бөхөд ялагдснаар Б.Цэцэгбаярт дагах барилдаан гараагүй юм.

Монголын баг тамирчидын хувьд өмнө нийтдээ Залуучуудын ДАШТ-ээс 39 медаль авсан байсан бол,одооноос 42 медальтай боллоо. Мөн энэ гурван тамирчин нь Монголын баг тамирчидын Залуучуудын ДАШТ-ээс хүртсэн  25,26,27 дахь хүрэл медалийн эзэд боллоо.

undefined


Холбоотой мэдээлэл

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээнээр "Женко" клубын баг тамирчидын зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

  Спортын мастер,Тэргүүлэх багш БТСТ ажилтан А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ын Олон хотын нээлттэй тэмцээнд "Женко" клуб багаараа түрүүллээ.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал