Өсвөр үеийн ДАШТ Грекийн нийслэл Афин хотноо өчигдөр эхэллээ.Хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний эхний өдөр охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болсон. 65 кг жинд  барилдсан 2017 оны Өсвөр үеийн улсын аварга  "Женко" клубын тамирчин Дэлгэрцогтын Түмэнхүслэн 1/8 шигшээ барилдаанд Болгарын Сияка Ивановад 3:7-гоор ялагдлаа. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд АНУ-ын бөхөд цэвэр ялагдсан.Ингэснээр манай тамирчин үүгээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Mongolian Wrestling Federation-н зураг.


Холбоотой мэдээлэл
Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээнээр "Женко" клубын баг тамирчидын зурагнууд.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал