“Лондон-2012” олимпийн наадмйн аварга, ДАШТ-ий дөрвөн алт, нэг хүрэл медальт АНУ-ын алдарт бөх Жордан Барроуз Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны тамирчдын комиссын даргаар сонгогджээ. 2013 оноос байгуулагдсан энэхүү комисс нь тамирчдын эрх ашгийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлдэг бөгөөд өмнөх даргаар нь "Лондон-2012" олимпийн наадмын аварга Канадын бөх Карол Хюин ажилдаг байв. Тамирчдын комиссын дарга нь ДБНХ-ны гүйцэтгэх товчооны бүрэлдэхүүнд санал өгөх давуу эрхтэй. Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Комейл Гасеми (Иран), "Рио-2016" олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга София Маттссон (Швед), "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Сун Янан (БНХАУ), “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт Одунайо Адекоройо (Нигери), сонгомол бөхийн дэлхийн аварга Арсен Жулфалакян (Армен), Мелонин Нумонви (Франц) нар шинээр гишүүнээр сонгогдсон байна.

Эх сурвалж:  www.wrestling.mn


Холбоотой мэдээлэл
ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал