“Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болох нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсны нэрэмжит ОУТ-д оролцохоор болжээ. Богомоев өнгөрсөн жил Оросын аваргад түрүүлснээс хойш ганц ч тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд ийнхүү жилийн гаруй хугацааны дараа дэвжээндээ эргэн ирэхээр болж байна. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй. Тэрбээр Коркиний тэмцээний өмнө Кемеровод болох “Шахтерская Слава” уламжлалт тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. 10 дахь удаагийн тэмцээнд Богомоевоос гадна буриадаас Евгений Жербаев, Цыбик Максаров, Алексей Боровицкий, Тамир Гармаев тэргүүтэй бөхчүүд Якутад хүч үзнэ.

Эх сурвалж:www.wrestling.mn


Холбоотой мэдээлэл
Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээнээр "Женко" клубын баг тамирчидын зурагнууд.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал