ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын 10 дахь удаагийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (IX.30-X.01) Якутын «Триумф» спортын ордонд болно. Тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, Герман, Грек, Гүрж, Казахстан, Киргизстан, Молдав, Турк, Израиль, Латви, Польш, Румын, Финланд, БНХАУ, Энэтхэг, БНСУ, Унгар, Эстони, Япон гэсэн 25 орны 300-аад тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгөөд байгаа юм. 
Зохион байгуулагч Якутаас Виктор Рассадин, Егор Пономарев, Дмитрий Аксенов, Нюргун Скрябин Вечяслав Ефримов, Николай Оклопков, Ньургун Александров тэргүүтэй ойролцоогоор 100-аад бөх зодоглоно. Олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили, Туркийн Таха Ахгуль нар урилгаар очиж тэмцээнийг үзэж сонирхохоос гадна өмнөх өдөр нь чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчдын арга хэмжээний нээлтэд оролцох юм. 2008 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ нэр хүндээрээ ОХУ-д болдог тэмцээнүүдээс зөвхөн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн дараа орох хэмжээнд хүрээд байна. 
Якутын тэмцээний тасалбар суудлаасаа хамаарч 1000, 800, 500 рублийн үнэтэй байх бөгөөд азтай үзэгчийг “УАЗ-фермер”, “Ниссан Алмера” автомашинаар байлахаас гадна “Iphone-7” гар утас ангийн буу, үслэг шуба зэргээр урамшуулах аж. Тэмцээний нийт шагналын сан 44 мянган ам.доллар бөгөөд алт 2000, мөнгө, 1500, хүрэл медальтан 1000 ам.долларын шагнал хүртэнэ.
Коркиний нэрэмжит тэмцээнд Буриадын шилдэг бөх Александр Богомоев 2011, 2012, 2014 онд гурван удаа түрүүлсэн бол нутгийн Леонид Спиридонов, Инникентий Иннокентьев, Владислав Андреев, Виктор Рассадин, тува гаралтай Чингисхан Эрдоган (Опан Сат), Красноярскын Юрий Белоновский, Кемеровогийн Батраз Газзаев, Хойд Осетийн Ацамаз Санакоев, Буриадын Евгений Жербаев нар хошой аварга болж байв. Харин хамгийн олон буюу дөрвөн медаль хүртсэн дөрвөн тамирчин байдгийн нэг нь манай гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат юм. Тэрбээр тус тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Түүнээс гадна Инникентий Иннокентьев (2 алт, 2 мөнгө), Семен Семенов (1 алт, 2 мөнгө, 1 хүрэл), Нюргун Скрябин (1 алт, 3 хүрэл) нар бичигддэг. Манай бөхчүүд Якутын дэвжээнээс гурван алт, дөрвөн мөнгө, 16 хүрэл, нийт 23 медаль хүртээд байна.

Эх сурвалж:www.wrestling.mn

undefined


Холбоотой мэдээлэл

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээнээр "Женко" клубын баг тамирчидын зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

  Спортын мастер,Тэргүүлэх багш БТСТ ажилтан А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ын Олон хотын нээлттэй тэмцээнд "Женко" клуб багаараа түрүүллээ.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал