U-23 насны ДАШТ ирэх  сарын буюу арваннэгдүгээр сарын 21-26-ны  өдрүүдэд Бүгд найрамдах Польш улсын Быдгошч хотод  болно.Үүнтэй холбогдуулан U-23 ДАШТ-д  зодоглох тамирчидыг шалгаруулахын тулд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод,МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд агсаны дурсгалд зориулан эрэгтэй найм ,эмэгтэй найман  жин тус бүрийн аваргыг шалгаруулах болсон байна.Монгол улсын хувьд энэ тэмцээнд анх удаагаа оролцох гэж байгаа юм.

Тэмцээн МЧБХ-ны тэмцээн зохион байгуулах журмын дагуу явагдах бөгөөд  (United world wrestling) Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн хоёр дэвжээг ашиглах юм. Жингийн хувьд эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй 48,53,55,58,60,63,69,75 кг гэсэн жингийн ангилалаар явагдах юм.Жингийн зөрүү 2 кг байж болхоор тогтоосон байна. 

МУГТ Д.Оюунболд агсан нь 1980 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотод зуны Олимпийн ХХII дахь наадам болоход чөлөөт бөхийн 57 кг-д Д.Оюунболд Андоррагийн А.Неагуг оноогоор, хоёрдугаар тойрогт Перугийн К.Хуртадог цэвэр, гуравдугаар тойрогт Кубын Х.Родригесийг цэвэр, дөрөвдүгээр тойрогт Иракийн К.Мухсинг цэвэр, хагас шигшээд Болгарын И.Цочевыг 9:6-гаар буюу оноогоор хожсон. Үүний дараа ЗХУ-ын С.Белоглазов, БНАСАУ-ын Ли Хонг-Пионг нар тойргийн барилдсан. Шийдвэрлэх мөчид манай бөх Д.Оюунболд БНАСАУ-ын бөхтэй 7:7-гоор тэнцэж, шүүгчийн саналаар хожигдсон. Үүний дараа ЗХУ-ын бөхөд цэвэр ялагдаж, хүрэл медаль авсан аж. Мөн Д.Оюунболд агсан 1978 онд Мексикийн Мехико хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль авч байжээ.

 


Холбоотой мэдээлэл
Гурван алтан медаль хүртлээ

Гурван алтан медаль хүртлээ

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе,залуучуудын ангиллаар зохиогдсон “Олимпийн одод” тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж өнгөрлөө.Залуучууд ,өсвөр үеийн төрлөөр тус тус зохиогдсон энэхүү тэмцээнд "Женко" клубын тамирчид тав дахь удаагаа оролцлоо.

Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал