Спортын мастер,Тэргүүлэх багш БТСТ ажилтан А.Зоригтбаатрын нэрэмжит Өсвөр үеийн  олон хотын нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Дорноговь аймгийн Сайншанд суманд 10 сарын 06-08-ны өдрүүдэд  болсон тус тэмцээнд  МУГД Т.Сүхбаатар багшаар ахлуулсан  "Женко" клубын тамирчид 11 медаль хүртэж  багаараа түрүүлсэн амжилт үзүүллээ.Хөвгүүдийн 50 кг З.Түвшинжаргал алт,Б.Хатанбүүвэй хүрэл, 54 кг Д.Төрбаяр алт,охидын 40 кг Д.Отгонням мөнгө,50 кг  Д.Отгонжаргал алт,М.Мөнхгэрэл хүрэл,55 кг Б.Эрдэнэсувд алт,Б.Марал  мөнгө, 60 кг Э.Одзаяа хүрэл,65 кг О.Сарансувд алт,А.Хонгорзул хүрэл медаль тус тус хүртсэн байна. "Женко" клубын тамирчиддаа удахгүй болох "U 23 " ангилалын сорилго тэмцээнд нь амжилт хүсье.


Холбоотой мэдээлэл
Гурван алтан медаль хүртлээ

Гурван алтан медаль хүртлээ

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе,залуучуудын ангиллаар зохиогдсон “Олимпийн одод” тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж өнгөрлөө.Залуучууд ,өсвөр үеийн төрлөөр тус тус зохиогдсон энэхүү тэмцээнд "Женко" клубын тамирчид тав дахь удаагаа оролцлоо.

Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал