Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралтын өдрүүдэд (X.14-15) боллоо. Тун өрсөлдөөн  ихтэй болсон энэхүү тэмцээнд  эрэгтэйчүүдийн 61 кг барилдсан Батчулууны Баасанням, 70 кг Лутбаярын Батбаяр,эмэгтэйчүүдийн 55 кг Бат-Очирын Болортуяа нар U 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Эрэгтэйчүүдийн 65 кг Ганболдын Чойгажид хүрэл медаль,эмэгтэйчүүдийн 48 кг Цэдэндамбаагын Лхамхүү хүрэл медаль,58 кг Пүрэвийн Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн юм.Шилдэг эрэгтэй,эмэгтэй тамирчин тодруулахад 55 кг түрүүлсэн "Женко" клубын тамирчин Бат-Очирын Болортуяа эмэгтэй шилдэг тамирчинаар шалгарлаа.Түрүүлсэн гурван тамирчин давхар клубуудын ДАШТ-д давхар оролцох эрхээ авсан юм.Эрхээ авсан гурван тамирчиндаа ирэх сар Бүгд найрамдах Польш улсын Быдгошч хотод  U23 хүртэлх насны ДАШТ-д нь амжилт хүсье.

undefinedundefined

 


Холбоотой мэдээлэл
ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал