Оросын бөх Иван Поддубный 1905 онд анх удаа мэргэжлийн сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон ялалт байгуулсан түүхтэй. Түүнээс хойш 40 жилийн туршид тэрбээр бөхийн энэ төрлөөр ганц ч ялагдал хүлээгээгүй гайхалтай амжилтыг үзүүлжээ. Ялагдашгүй Иван Америкт мэргэжлийн бөхөөр барилдах хугацаандаа хагас сая гаруй доллар (одоогийн ханшаар бараг 36 сая ам.доллар) шагналд авсан ч түүнийгээ банкнаас авч чадалгүй нутаг буцсан юм.

Тэрбээр Зөвлөлт засаг тогтсон Орос орондоо 1927 онд далайн тээврээр буцаж ирэх үедээ 56 настай байлаа. Домогт аварга амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Ейск хэмээх жижигхэн тосгонд нам гүмхэн амьдарсан бөгөөд 1949 онд зүрхний шигдээсээр нас нөгчсөн юм. Сонирхуулахад дэлхийн II дайны үед буюу 1941-43 оны хооронд уг тосгон германчуудын мэдэлд байлаа. Нацистууд домогт бөхөд хүндэтгэлтэй хандаж, түүнд багагүй эрх мэдэл олгож байв. 1962 оноос эхлэн Иван Поддубныйн нэрэмжит олон улсын тэмцээнийг зохион байгуулах болжээ.


Холбоотой мэдээлэл
ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал