Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн "Дэлхийн цом" ирэх сарын 17-18-ний өдрүүдэд Арлын Япон орны Такасаки хотод болно.Тэмцээнд оролцох албан ёсны найман улсын нэр тодорсон байна. “Парис-2017” ДАШТ-д багаараа тавдугаар байрт орсон Турк улс тодорхой шалтгааны улмаас оролцохоос татгалзаж, есдүгээр байрт орсон Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг тэднийг орлохоор болжээ.

Ингэснээр ирэх сард Дэлхийн цомын тэмцээнд Монгол, Япон, Беларусь, АНУ, Канад, БНХАУ, Румын, Швед гэсэн найман орон өрсөлдөнө. Манай улсын эмэгтэй баг тамирчдын   хувьд Парисын ДАШТ-ний багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орсон.

Өнгөрсөн сард Туркийн эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомыг өнжихөөр болж тэднийг Иран улс орлохоор болсон юм.Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд нийт 16 удаа зохион байгуулагдахад Япон улс ес, БНХАУ зургаа, АНУ нэг удаа түрүүлжээ. Манай эмэгтэй бөхчүүд  Дэлхийн цомоос   2013 (Монгол улсад болсон)  онд  мөнгө, 2015 , 2017 (ОХУ-д болсон)  онд  хүрэл медаль хүртэж байв.

2017 оны Парисын ДАШТ-ний багийн дүн эмэгтэй.

  1. Япон
  2. Беларусь
  3. АНУ
  4. Монгол
  5. Канад
  6. БНХАУ
  7. Румын
  8. Швед

​Турк улсын эм​эгтэй тамирчид тавдугаар байранд орсон хэдий ч татгалзсаны улмаас ийнхүү Щвед улсын тамирчид наймдугаар байрт орж ирсэн юм.


Холбоотой мэдээлэл
ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

БҮСГҮЙЧҮҮД БНХАУ-ТАЙ ДАХИН НЭГ ХЭСЭГТ БАГТАВ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал