Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Румын, Швед, Канад, Беларусь гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.

Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж, манай бүсгүйчүүд Дэлхийн цомын зургаан удаагийн түрүүтэй БНХАУ болон Румын, Беларусийн шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин зохион байгуулагч орон Япон, АНУ, Швед, Канадын шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдав. Сонирхуулахад, манай эмэгтэй бөхчүүд өнгөрсөн жил ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд нанхиадын бүсгүйчүүдтэй мөн нэг хэсэгт багтсан билээ.

Эх сурвалж:www.wrestling.mn

 


Холбоотой мэдээлэл
ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ХИНЧЕГАШВИЛИ, АЛИЕВ НАР КИЕВТ ХООРОНДОО ТУЛНА

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

ӨСВӨР ҮЕИЙН ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

Швед улсын эмэгтэй баг тамирчид

Швед улсын эмэгтэй баг тамирчид "Дэлхийн цомд" оролцоно

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн "Дэлхийн цом" ирэх сарын 17-18-ний өдрүүдэд Арлын Япон орны Такасаки хотод болно.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал