Өсвөр үеийн анхдугаар "DREAMER-S" тэмцээнийг "Женко" клуб амжилттай зохион байгууллаа . Тус тэмцээнд арлын Япон орны  Цү хотын "ICHISHI" клубын баг тамирчид хүрэлцэн ирж оролцон жин жингийн аваргууд ийнхүү тодорлоо. Нийт 20 спорт хороо 250 гаруй  баг тамирчид оролцоноос õамгийн сонирхолтой барилдаан нь холимог охид,хөвгүүдийн 28,36,38 кг-ийн жингийн барилдаанууд байсан бөгөөд,мөн  Япон хүүхдүүдийн сургалт хэрхэн багаасаа олимпийн аварга болох замаа эхэлдэг нь тодорхой харагдсан юм. Тэмцээнийг шүүхээр Японы шүүгч Окино мөн дасгуулагч багшаар олимпийн "3 удаагийн аварга" домогт бөх Саори Ёшидогийн төрсөн ах Хэдита Ёшидо ирсэн юм. Энэ тэмцээнийг нээж Цү хотын иргэдийн төлөөлөгч Ватанабе мөн МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар үг хэлсэн юм.Тэрээр хэлэхдээ “Дэлхийд цуутай японы чөлөөт бөхийн тамирчдын залуу халаа болох японы өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл сургуулилт хийж тэмцээн хийж байгаа нь манай өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болж байна”. Японы Цү хотын Иргэдийн төлөөлөгчидийн  хурлын төлөөлөгч Ватанабе баяр хүргэж үг хэлэхдээ “Манай хотын “ICHISHI” клубын өсвөрийн бөхчүүд  “Женко” клубын урилгаар танай нийслэл хотод õ¿ðýëöýí ирж 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж олон улсын тэмцээнд оролцож байгаадаа бид нар их баяртай байна. Манай хоёр орны өсвөрийн бөхчүүд харилцан туршлага солилцож байгаа нь бидний хойч ирээдүй амжилтанд хүрнэ гэсэн итгэл төрүүлж байгаагаа хэлэхэд таатай байна.“Хэн их хичээнэ, тэр амжилтанд хүрнэ” гэдгийг өсвөрийн бөхчүүд ойлгоосой гэж бодож байна” гэж захилаа.
Женко клубын захирал С.Мөнхсүх нэгэн сонирхолтой шагнал гардуулсан нь жиндээ аварга болсон тамирчинд   "I am a CHAMPION" гэсэн алтан үсгээр бичсэн өмсгөлийг аварга болгох агшинд нь дэвжээн дээр өмсгөсөн нь сонирхолтой байсан бөгөөд тэмцээнд оролцож буй өсвөр үеийн тамирчидын хүсэо эрмэлзэлийг улам бадрааж өгсөн юм. Мөн дашрамд дуулгахад  “ICHISHI” клубын урилгаар “Женко” клуб, Баянхонгор аймаг, зэрэг хэд хэдэн клубын 25 өсвөрийн бөх энэ сарын сүүлчээр Цү хотод очиж 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж өсвөр үеийнхний уламжлалт олон улсын тэмцээнд хоёр дахь удаа оролцох гэж байгааг уламжилахад таатай байна. Женко клубээс 20  тамирчин оролцож манай клубын 4 тамирчин амжилттай барилдаж 1 алт,1 мөнгө ,2 хүрэл медаль тус тус хүртсэн амжилт гаргалаа. Энэхүү тэмцээнийг санаачилж зохион байгуулсан “Женко” клубын үүсгэн байгжжлагч Монгол улсаас төрөн гарсан "Сайн санааны тоглолтын цорын ганц аварга" ОУХМ Х.Баттуулд бөх сонирхогчид болон мэргэжилтнүүд маш их талархаж байсныг үүгээр уламжилж байгаадаа таатай байна.

Женко клубын медаль хүртсэн тамирчид:

48 кг н жинд М.Мөнхгэрэл алтан медаль

44 кг н жинд Д.Отгонжаргал мөнгөн медаль

48 кг жинд Б.Эрдэнэсувд хүрэл медаль

65 кг жинд Д.Түмэнхүслэн хүрэл медаль тус тус хүртлээ.

undefined

undefined

 


Холбоотой мэдээлэл
Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээнээс "Женко" клубын тамирчин Батчулууны Баасанням мөнгөн медаль хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

Энэ удаад та бүхэндээ чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсаас анхлан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хошой аварга болж, Дэлхийн бөхийн холбоонд "Ойдов" хэмээх мэхийг бүртгүүлсэн хүн бол яах аргаггүй МУГТ,Хөдөлмөрийн баатар ,ХХ-р зууны манлай бөх  Зэвэгийн Ойдовийн билээ тэгвэл та бүхэндээ энэ хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

1972 оны ХБНГУ-ын Мюнхен зохион байгуулагдсан зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны ЗХУ-ын Минскт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний аварга,1971,1974 оны ДАШТ-ний мөнгөн медальт МУ-ын дархан аварга Монгол болон Орос улсын гавьяат тамирчин 20-р зууны манлай бөх  хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал