Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, улсын долоон удаагийн аварга Даваасүхийн Отгонцэцэгт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Тэрбээр 14 настайгаасаа хойш Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэн, 2007 онд спортын мастер, 2009 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан.

2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2013 онд "Алтан гадас" одонгоор шагнуулсан юм. Д.Отгонцэцэг энэ оны өмнө болсон олимпын бус жингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн аваргын хос медальт тамирчин болсон юм.

Түүнд гавьяат тамирчин цолыг нь ирэх баасан гаригийн 11.00 цагт Төрийн ордонд гардуулна. Шинэхэн гавьяатдаа баяр хүргэе.


Холбоотой мэдээлэл
Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Эрхэм хүндэт бөх сонирхогчид  үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд болон чөлөөт бөхөөр шимтэн хичээллэж явсан тамирчид та бүхэндээ дэлхийн бөхийн өдрийн мэндийг "Женко" чөлөөт бөхийн клубээс хүргэхэд тун таатай байна.

Эхлэл бүхний эзэн МУ-ын дархан аварга  Жигжидийн Мөнхбат

Эхлэл бүхний эзэн МУ-ын дархан аварга Жигжидийн Мөнхбат

2017 онд Монгол улсын чөлөөт бөхийн спортоор дэлхийн аварга шалагаруулах тэмцээнээс анхны медалийг эх орондоо авчирсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд та бүхэндээ анхны медалийн эзэн болох МУ-ын дархан аварга хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат хэмээх энэ гайхалтай эрхэмийн  амжилтын амьдарлын талаар товчхон танилцуулах гэсэн юм.

Иран улсын эрэгтэй баг тамирчид аваргаллаа.

Иран улсын эрэгтэй баг тамирчид аваргаллаа.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид боллоо. Сүүлийн хоёр өдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, Монгол, Энэтхэг, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Иран, Катар, Тайланд, Тайвань, Камбож, Шри-Ланка, Казахстан, Тажикистан, Туркенистан, Киргизстан, Узбекистан гэсэн 17 орны 99 тамирчин найман жинд өрсөлдөв. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал