Сайн байна уу ?  Юуны өмнө  Оюутны Универсиад наадмын аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
Чөлөөт бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-2011 оны 11 сард анх Женко клубт элсэн орж хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхийн спорттой сэтгэл зүрхээ холбож, бэлтгэлээ базааж эхэлснээс хойш  6 жил өнгөрчээ.
Төрсөн нутаг, угаасан ус хүнд их сонин байдаг. Аль аймагт төрж өссөн бэ?
-Ховд аймгийн Булган суманд төрсөн. Манайх  2001 онд Улаанбаатар хот рүү нүүж, би 4 насандаа хотод ирсэн.
Бөхийн ертөнцөд анх хөтлөн оруулсан багшийнхаа талаар дурсаач?
-Женко клубын захирал С.Мөнхсүх багш  маань хамгийн анх бөхийн ертөнцөд дагуулж орж байсан. Одоо МУГД Түмэндэмбэрэлийн Сүхбаатар багшийнхаа  удирдаган доор Женко клубт бэлтгэл хийж байна.
Чөлөөт бөхөөр хичээллэхэд нөлөө үзүүлж, урам өгсөн   ямар тэмцээн байсан бэ?
-2013 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж хүрэл медаль авч байсан маань  мартагддаггүй. Энэ тэмцээн, энэ медалиасаа  урам авч цаашид ер нь чөлөөт бөхийн спортоор хичээллэж, мөрөөдөлдөө хүрч болох юм байна гэж бодоод бэлтгэлээ эрчимтэй, шаргуу хийж эхэлсэн.
Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?
-Манай аав их дэмжиж урам өгдөг. Аавдаа их баярлаж явдаг.
Тамирчин хүн  болгон дэвжээнд гарахдаа нэг зүйл бодож гардаг.  Барилдахын өмнө буюу дэвжээнд гарахдаа юу боддог вэ?
-Миний хувьд аавыгаа их боддог. Охин хүүхдэд барилдахыг зөвшөөрч өдий зэрэгт хүргэсэнд их баярлаж явдаг.
Медаль хүртэх агшинд   юу бодогддог вэ?
-Аавыгаа, гэр бүлийнхнийгээ, багшийгаа, бэлтгэлийнхнийгээ л боддог.
Өөртөө урам зориг өгдөг, хэлэх дуртай үг  үг юу вэ?
-“Амжилт миний атганд”гэж би өөртөө үргэлж хэлэх дуртай. Энэ үг л хамгийн түрүүнд  санаанд орж ирдэг.
 Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа ирээдүйн олимпийн аварга дүү нартаа хандаж үг хэлнэ  үү ?
-Хүн болгон л дэвжээн дээр гараад сандардаг, ялагддаг, ялдаг. Чи өөрийгөө ялан дийлж чадвал ямар ч хүчтэй өрсөлдөгчөө  ялж чадна гэж  хэлэхийг хүсч байна.
Цаашдын тэмцээн уралдаанд тань  спортын өндөр амжилт хүсье.
За баярлалаа

 

undefined

 


Холбоотой мэдээлэл
Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээнээс "Женко" клубын тамирчин Батчулууны Баасанням мөнгөн медаль хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

Энэ удаад та бүхэндээ чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсаас анхлан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хошой аварга болж, Дэлхийн бөхийн холбоонд "Ойдов" хэмээх мэхийг бүртгүүлсэн хүн бол яах аргаггүй МУГТ,Хөдөлмөрийн баатар ,ХХ-р зууны манлай бөх  Зэвэгийн Ойдовийн билээ тэгвэл та бүхэндээ энэ хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

1972 оны ХБНГУ-ын Мюнхен зохион байгуулагдсан зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны ЗХУ-ын Минскт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний аварга,1971,1974 оны ДАШТ-ний мөнгөн медальт МУ-ын дархан аварга Монгол болон Орос улсын гавьяат тамирчин 20-р зууны манлай бөх  хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал