ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд Улаан-Үд хотод болно. Энэ удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсаас 70-аад хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг оролцохоор болжээ. ас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбатаас бусад бүх шилдгүүд хойд хөршийг зорих юм. Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар (Гацуурт-Олимп), ОУХМ Ж.Чулуунбат (Сүлд), спортын мастер Ц.Баярсайхан (ҮБТДС), Ж.Дандар (Харгант-Цамхаг), Ц.Гантөгс (Арслан), шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллана. Монголын багийн түрүүч өнгөрсөн ням гаригт Улан-Үдэд очоод байгаа бол үлдсэн нь ирэх пүрэв гаригт явах юм. Өнгөрсөн жилийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв.

Буриадад зодоглох багийн бүрэлдэхүүн:
57 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, С.Батболд, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Ц.Цогбадрах, Б.Төгс
61 кг: Гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, Т.Түвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Т.Тулга, спортын мастер Д.Балжинням, Г.Отгонбаатар, С.Билгүүн, Б.Гүндсамбуу, дэд мастер Ц.Цогхүү
65 кг: ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, спортын масер Г.Чойгожод, Ч.Жамсранжав, Б.Наранболд, Х.Хишигбат, Г.Ханбүргэд, дэд мастер А.Батдорж, О.Ганбаяр
70 кг: гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Нямдорж, Д.Хатанбаатар, Б.Цогтгэрэл, Б.Сүхбат, Н.Амарсайхан
76 кг: ОУХМ Д.Гомбодорж, Б.Анхбаяр, спортын мастер Б.Батсүх, Г.Төрболд, З.Сумъяабазар, Б.Отгонбаяр, Б.Бямбадорж, дэд мастер Ө.Элбэгбаяр
86 кг: ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Б.Өлзийсайхан, Т.Мөнгөншагай, Г.Ганхуяг
97 кг: ОУХМ М.Билгүүтэй, Л.Төртогтох, спортын мастер Б.Одсүрэн, Ш.Пүрэвгарьд, дэд мастер Б.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ
125 кг: ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга, спортын мастер М.Лхагвагэрэл, Э.Төгөлдөр, Ц.Мөнхбаяр

undefined


Холбоотой мэдээлэл
Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Баасанням мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээнээс "Женко" клубын тамирчин Батчулууны Баасанням мөнгөн медаль хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

МУГТ, Хөдөлмөрийн баатар,ХХ-р зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов.

Энэ удаад та бүхэндээ чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсаас анхлан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хошой аварга болж, Дэлхийн бөхийн холбоонд "Ойдов" хэмээх мэхийг бүртгүүлсэн хүн бол яах аргаггүй МУГТ,Хөдөлмөрийн баатар ,ХХ-р зууны манлай бөх  Зэвэгийн Ойдовийн билээ тэгвэл та бүхэндээ энэ хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

Олимпийн мөнгө,ДАШТ-ний аварга 20-р зууны манлай бөх Х.Баянмөнх.

1972 оны ХБНГУ-ын Мюнхен зохион байгуулагдсан зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны ЗХУ-ын Минскт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний аварга,1971,1974 оны ДАШТ-ний мөнгөн медальт МУ-ын дархан аварга Монгол болон Орос улсын гавьяат тамирчин 20-р зууны манлай бөх  хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал