Гурав дахь удаагийн тэмцээн 2013 оны тавдугаар сарын 11-нээс  12-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болж өнгөрч тэмцээнд, Монгол, БНСУ, БНХАУ, Болгар, ОХУ, Япон, Казахстан, Киргизстан гэсэн найман орны 157 бөх зодоглов. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, тухайн үед Киргизстаны нэрийн дор барилдаж байсан, буриад бөх  (саяхан олимпийн медалийг түүнд нөхөн олгохоор болсон)Базар Базаргүриев зэрэг бөхчүүд ирж зодоглосон юм
Бакугийн “Алтан Гранпри”-д түрүүлж байсан даруухан амжилттай япон бүсгүй Анна Ивамүрэ 48 кг-ын жинд түрүүлж үлдсэн бүх жингийн алтан медалийг манайхан хүртсэн. Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хошой аварга болж байв. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр тухайн жилээс жин өгсч барилдсан бөгөөд “Монголиа Опен”-д П.Өнөрбат, Д.Гомбодорж нарын шилдгүүдийг ялж анх удаа түрүүлж байсан бол 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар-О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 72 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Б.Одончимэг нарын шигшээ барилдаанууд их сонирхолтой барилдаан болж өнгөрсөнийг та бүхэн санаж байгаа биз ээ.

undefined


Холбоотой мэдээлэл
Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Эрхэм хүндэт бөх сонирхогчид  үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд болон чөлөөт бөхөөр шимтэн хичээллэж явсан тамирчид та бүхэндээ дэлхийн бөхийн өдрийн мэндийг "Женко" чөлөөт бөхийн клубээс хүргэхэд тун таатай байна.

Эхлэл бүхний эзэн МУ-ын дархан аварга  Жигжидийн Мөнхбат

Эхлэл бүхний эзэн МУ-ын дархан аварга Жигжидийн Мөнхбат

2017 онд Монгол улсын чөлөөт бөхийн спортоор дэлхийн аварга шалагаруулах тэмцээнээс анхны медалийг эх орондоо авчирсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд та бүхэндээ анхны медалийн эзэн болох МУ-ын дархан аварга хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат хэмээх энэ гайхалтай эрхэмийн  амжилтын амьдарлын талаар товчхон танилцуулах гэсэн юм.

Иран улсын эрэгтэй баг тамирчид аваргаллаа.

Иран улсын эрэгтэй баг тамирчид аваргаллаа.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид боллоо. Сүүлийн хоёр өдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, Монгол, Энэтхэг, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Иран, Катар, Тайланд, Тайвань, Камбож, Шри-Ланка, Казахстан, Тажикистан, Туркенистан, Киргизстан, Узбекистан гэсэн 17 орны 99 тамирчин найман жинд өрсөлдөв. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал