Мэдээ
Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

  Спортын мастер,Тэргүүлэх багш БТСТ ажилтан А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ын Олон хотын нээлттэй тэмцээнд "Женко" клуб багаараа түрүүллээ.

U-23 насны аварга шалгаруулах тэмцээн МУГТ Д.Оюунболд агсаны нэрэмжит болгон зохион байгуулагдана.

U-23 насны аварга шалгаруулах тэмцээн МУГТ Д.Оюунболд агсаны нэрэмжит болгон зохион байгуулагдана.

U-23 насны ДАШТ дараа сарын буюу 11 сарын 21-26-ны  өдрүүдэд Бүгд найрамдах Польш улсын Быдгошч хотод  болно.Үүнтэй холбогдуулан U-23 ДАШТ-д  зодоглох тамирчидыг шалгаруулахын тулд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод,МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд агсаны дурсгалд зориулан эрэгтэй найм ,эмэгтэй найман  жин тус бүрийн аваргыг шалгаруулах болсон байна.

ДМИТРИЙ КОРКИНИЙ НЭРЭМЖИТ ОУТ-ИЙ ЭРГЭН ТОЙРОНД

ДМИТРИЙ КОРКИНИЙ НЭРЭМЖИТ ОУТ-ИЙ ЭРГЭН ТОЙРОНД

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын 10 дахь удаагийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (IX.30-X.01) Якутын «Триумф» спортын ордонд болно. Тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, Герман, Грек, Гүрж, Казахстан, Киргизстан, Молдав, Турк, Израиль, Латви, Польш, Румын, Финланд, БНХАУ, Энэтхэг, БНСУ, Унгар, Эстони, Япон гэсэн 25 орны 300-аад тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгөөд байгаа юм.  Зохион байгуулагч Якутаас Виктор Рассадин, Егор Пономарев, Дмитрий Аксенов, Нюргун Скрябин Вечяслав Ефримов, Николай Оклопков, Ньургун Александров тэргүүтэй ойролцоогоор 100-аад бөх зодоглоно. Олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили, Туркийн Таха Ахгуль нар урилгаар очиж тэмцээнийг үзэж сонирхохоос гадна өмнөх өдөр нь чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчдын арга хэмжээний нээлтэд оролцох юм.

ТАВАН ОРНЫ БӨХЧҮҮД ЯКУТАД ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

ТАВАН ОРНЫ БӨХЧҮҮД ЯКУТАД ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

ТАВАН ОРНЫ БӨХЧҮҮД ЯКУТАД ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДААНД ЯКУТУУД 6:2-ООР ДАВАМГАЙЛЖЭЭ

НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДААНД ЯКУТУУД 6:2-ООР ДАВАМГАЙЛЖЭЭ

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ. Тэгвэл хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг өнөөдөр эрэгтэйчүүдийн найман жинд зохион байгуулж, талбайн эзэд 6:2-оор давамгайллаа. Манай улсаас хоёр ялалтыг хүнд жинд байгуулсан юм. Тодруулбал, 97 кг-д өнгөрсөн жилийн Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга Б.Одсүрэн Никита Валеевийг 10:4-өөр, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл Ион Болтуновыг 9:0-ээр тус тус ялжээ. Харин өнгөрсөн жилийн Коркиний нэрэмжит тэмцээний хүрэл медальт ОУХМ Т.Тулга эзэн орны Константин Власовт 2:4-өөр, үлдсэн нь өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан байна.

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛ, ЯКУТЫН БӨХЧҮҮД НӨХӨРСӨГ ХАЛЗ БАРИЛДАНА

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН КЕМЕРОВОГ ЗОРИВ

АЛЕКСАНДР БОГОМОЕВ ЖИЛИЙН ДАРАА ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ

АЛЕКСАНДР БОГОМОЕВ ЖИЛИЙН ДАРАА ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ

АЛЕКСАНДР БОГОМОЕВ ЖИЛИЙН ДАРАА ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал
\